ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"НАУРЫЗ"-ЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2019-03-21 22:05

Олон угсаатны өлгий Ховд нутагтаа ажиллаж, амьдарч буй нийт Казах түмний Нарны баяр буюу “Наурыз”-ын баярын хурал 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ХДТ-т боллоо. 

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ю.Азамат, Ш.Арстан, Х.Харахат болон Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын удирдлагууд оролцлоо.

 “Наурыз”-ын баярын хурлын үеэр эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагнасан юм.

 “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор Жаргалант сумын Наран багийн өндөр настан Эргажы Бурчихбай

“Алтан гадас одон”-оор Жаргалант сумын Рашаант багийн иргэн Бекауны Шагы, Авганбайн Жангарбайн, Схакын Гайвь, Сосорын Сонинбилэг, аймгийн Зураачдын холбооны тэргүүн Хавдолдой Болдбаатар

“Хөдөлмөрийн хүндэт медалиар: Аймгийн Татварын хэлтсийн жолооч Шамейханы Багзат нар шагнагдсаныг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр Жаргалант сумын Наран багийн иргэн, Ардын авьяастан, Улсын тэргүүний уран сайханч Ахметийн Төмөрөө

БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Жаргалант сумын Буянт багийн иргэн, Прогресс сургуулийн багш Хизатханы Армангүл

“Онц тээвэрчин” цол тэмдгээр Жаргалант сумын Наран багийн иргэн Насивханы Дүйсэнбай, Хонгорбайн Бахжанар, Ховд сумын иргэн Өрыкийн Дарьгерхан нар

“Манлай тээвэрчин” цол тэмдгээр Жаргалант сумын Рашаант багийн иргэн А.Баясгалан нар шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.

Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”, Жаргалант сумын “Хүндэт тэмдэг”-ээр нэр бүхий иргэдийг шагнан урамшууллаа.


2019-03-21 22:05


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд