ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2019-03-21 19:04

Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын комиссын бүрэлдэхүүн томилох, Идэрчүүдийн УАШТ-ийг С.Кенесханы нэрэмжит болгох тухай, аймгийн Биеийн тамир, спортын газрын сүлд дуу, бэлгэдлийн загвар батлах тухай, Төрийн дээд шагналаар шагнуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн мэдүүлэх, аймгийн Хүндэт тэмдгээр шагнах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Тухайбал: Ховд аймагт 2019 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах волейболын спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортод дур сонирхолтой, авъяас чадвартай болгон хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, шилдэг тэргүүний тамирчдыг шалгаруулах зорилготой “Идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг Олон улсын хэмжээний мастер Самсалханы Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулахаар Тэргүүлэгчид тогтоолын төсөл батлав.





2019-03-21 19:04

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд