ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрийн өмчийн хорооны Өмч бүртгэлийн систем ашиглалтыг сургалт явагдлаа

2014-08-20 12:33

Аймгийн ИТХ-ын Эдийн засаг үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтэс Улаанбаатар хотын Мэдээллийн технологи, программ хангамжийн “TOWERSOFT” ХХК-тай хамтран “Өмч бүртгэл, мэдээллийн систем”-ийг ашиглах сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагуудын нягтлан бодогчид оролцож байна.

Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийн мэдээллийн санг бий болгохтой холбоотойгоор Төрийн өмчийн хорооны “Өмч бүртгэл, мэдээллийн систем”-ийг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү системийг ашиглан өмч, хөрөнгийн бүртгэл хийх юм.

Улс орон даяар тус онлайн бүртгэлийн системийн ашиглалтын сургалтыг зохион явуулж байгаа бөгөөд Ховд аймаг 10 дахь аймаг болон үргэлжлэн явагдлаа. Уг програм хангамж нь вебд суурилсан бөгөөд хүссэн газраасаа, хүссэн цагтаа интернэтийн сүлжээ ашиглан ажлаа хийх боломжтойгоос гадна веб технологийн давуу талуудыг агуулсан орчин үеийн дэвшилтэт мэдээллийн систем юм.


2014-08-20 12:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд