ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2019-09-01 12:25

Өнөөдөр 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар явагдаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо.

Тэрээр: “Сургууль, цэцэрлэг бол олон нийтийн оролцоонд түшиглэсэн хүүхдийн болон хүний хөгжлийн төв байх ёстой юм шүү” хэмээн онцлоод энэ өдөр сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр цэцэрлэгт орж буй алдрай бяцхан үрсүүддээ, бага ангид элсэн суралцахаар сургуулийн босгыг анхлан алхан орж буй хүүхдүүддээ болон нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, сурагчид, оюутан залуусдаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж  сурлага, урлаг, спорт, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Энэ хичээлийн жилд манай аймгийн төр, хувийн хэвшлийн 44 цэцэрлэгт 7600 бяцхан үрс, ерөнхий боловсролын 25 сургуульд 19836 сурагч, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн Хөгжил политехник коллежид 1000 залуус, Ховд их сургуульд 2200 оюутнууд сурч, эрдэм номын гэгээн өргөөнд маань 1641 эрдэмтэн багш нар ажиллана.


2019-09-01 12:25


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд