ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Г.Пүрэвганди: Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа хуулийн хүрээнд тэнцвэртэй явагддаг

2017-07-23 18:27

Иргэдийн оролцоотойгоор эдийн засаг болон хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, олон үндэстэн ястан ард түмний аж амьдралыг дээшлүүлэн, ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж буй Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай товч яриа өрнүүллээ. Тэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын батласан бодлогын баримт бичгүүд болон цаашдын зорилтуудын талаар нээлттэй, ил тод яриа дэлгэсэн юм.


Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө эхний хагас  жилийн байдлаар хэдэн хувийн биелэлттэй байна вэ?  Ер нь хичнээн бодлогын баримт бичиг, тогтоол, журам батлагдан хэрэгжиж  байгаа вэ?

Аймгийн ИТХ-ын байгууллага нь МУ-ын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоогдсон эрх, үүргийн хүрээнд 2017 онд дэвшүүлсэн зорилтоо хангахын тулд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 6 бүлэг, 98 асуудлыг тусган хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан хуралдаж аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг  хэлэлцэн шийдвэрлэсэн бол хурлын чөлөөт цагт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид8 удаа  хуралдаж,7 төлөвлөгөө,  10 хөтөлбөр, 5  журам,  орон нутгийн өмчийн асуудал болон  цаг үеийн бусад асуудлаар нийт 60гаруй тогтоол, шийдвэрийг батлан мөрдөж ажиллаж байна.

Тодруулбал: Хүний хөгжил, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийг дэмжсэн “Эрүүл мэндийн эрсдлийг бууруулах”, “Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин”, “Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ”, “Спортын аварга, ”Ахмадаа ачлая” “Олон үндэстэн ястны өв соёл”, “Чадварлаг Ховдчууд”, “Тунгалаг  бүртгэл”, “Тайван амгалан Ховдчууд”хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөр, журмуудыг батлан хэрэгжүүлж байна.

Аймгийн ИТХ-ын Стратеги төлөвлөгөөны талаар тодруулахгүй юу?

Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөө нь Ховд аймаг ямар чиг баримжаатай, хэрхэн, яаж хөгжих талаар тодорхойлсон бодлогийн баримт бичиг  бөгөөд 6 бүлэгтэй. Бүлэг бүрт тодорхой зүйл заалтуудтай. Жишээлбэл, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм, байгаль экологи, боловсрол гэх мэт аймгийн бүх салбарыг хөгжүүлэх  томоохон зорилт дэвшүүлсэн төлөвлөгөө юм.

Үүнээс гадна аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна. Энэ хөтөлбөр батлагдсанаар байгаль орчин, технологийн дэвшил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон асуудал шийдвэрлэгдэж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд тус бүр үйл ажиллагаагаа төлөвлөн хариуцлагатай ажиллаж байгаа.

ИТХ буюу Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Иргэд хөдөлмөрчид болон албан байгууллагуудаас байнгын санал хүсэлт, албан бичиг ирж байдаг. 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үеэр хичнээн албан бичиг, санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн вэ?

Хурлын байгууллагынэнэ оны эхний хагас жилийнүйл ажиллагааны явцад  албан байгууллагуудаас 300 орчим албан бичиг ирсэн байна. Харин иргэд хөдөлмөрчдөөс 71 өргөдөл  ирснийг  зохих журмаар шийдвэрлэн өргөдөл гаргагчид  мэдэгдэж ажилласан байна. Ер нь иргэдээс ирж буй байнгын хүсэлт нь ажлын байрыг  нэмэгдүүлэх тухай асуудал байна. Ялангуяа 20-36 насны залуучууд ажилгүй иргэдийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Дээд боловсрол эзэмшсэн залуу үеийнхэн ажилгүйбайгаа нь бидний хувьд маш их сэтгэл зовоосон асуудлын нэг. Тиймээс бид бүхэн ажлын байрыгнэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, өрхийн амьжиргаа орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх талаар тодорхой бодлого боловсруулан ажиллаж байгаа. Залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр  нэлээн ажил хийнэ.

Тэгвэл Залуу малчдыг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ?  Малжуулах хөтөлбөрийн  талаар тодруулахгүй юу?

Төр засгаас малчид тэр тусмаа залуу малчдыг дэмжих чиглэлээр олон хөтөлбөр, бодлого хэрэгжүүлж байна. Түүний нэг жишээ нь Малжуулах хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь энэ өнгөрсөн сараасманай аймагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд сум бүрээс 1-ээс 2 малчин сонгон сумын Засаг даргын саналыг авч, сумын ИТХ-аар хэлэлцэж малжуулах хөтөлбөртхамруулж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөгжүүлэх ямар бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэд, хүүхдүүдийг дэмжих нь төр засгийн байгууллагын үүрэг. Миний бие саяхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнд оролцсон. Тэдэнд тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр аймгийн ИТХ-аас  зөвлөмж гарганажиллаж байгаа. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийг ашиглалтанд оруулаад байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний төвийг байгуулахаар зураг төслийг нь гаргаж, шавийг нь тавьчихсан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулж  үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Төрийн дээд шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжилдаг. Иргэд маань хөдөлмөрөө хэрхэн бодитой үнэлүүлж байна вэ?

Тийм ээ, аймаг, орон нутгийг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж салбар бүрт  ажил хөдөлмөрөөрөө манлайлсан тэргүүний сайчуудаа шагнадаг  “Төрийн дээд  шагнал”-ыг  ёслол  хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг уламжлалыг сэргээгээд байгаа юм.

Энэ ажлын хүрээнд он гарсаар Билгийн тооллын сар шинийн баяр болон Наурызын баяраар улс, орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан 130 гаруй иргэд Төрийн дээд одон медалиар шагнагдаад байна. Мөн 6 дугаар сарын 1-ны “Эх үрсийн баяр”-ыг угтаж “Алдарт эх”-ийн  1 дүгээр одонгоор 31 эх, 2 дугаар одонгоор 274 эх тус тус шагнагдлаа.

Аймгийн ИТХ-ын дэргэд “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. Энэ нь талаар тодруулаач.

Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх  үйл явцад  хүүхдийн оролцоог дэмжин, эргэн мэдээлэл хүргэдэг тогтолцоог бий болгох зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэд “Мини иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Уг хуралдаанд Монголын ирээдүйн хөгжлийн эзэд болсон хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дуу хоолой, төлөөлөл болж сум орон нутгаас сонгогдсон шилдэг, тэргүүний  манлайлагч  сурагчид маань нэгдэн нийлж, хүүхдэд тулгамдсан асуудлууд болон хүүхэд, багачуудыг хөгжлийг дэмжихэд томчуудын зүгээс хэрхэн анхаарал хандуулж ажиллах талаар санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг зохион байгуулж, уг Мини аймгийн ИТХ-аасбүх Ерөнхий боловсролын сургуулиудыг хяналтын камертай болгох, сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагын орчинд архи, тамхи худалдаалдаг цэгүүдэд хяналт тавих, мөн хүүхдийн зуслантай болох зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг аймгийн ИТХ-д уламжлаад байгаа юм. Бид бүхэн ч Мини Иргэдийн хурлаас гарсан энэхүү санал санаачлагыг ажил хэрэг болгохыг зорьж ажиллана.

Хурлын байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд ямар бодлого баримтлан ажилладаг вэ? 

Шат шатны ХурлынТөлөөлөгч нарыг сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх, мэдээллээр хангах зайлшгүй шаардлага байгаа. Өнгөрсөн оны 11 сард “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, сумын ИТХ–ын Төлөөлөгчдийн Үндэсний суурь сургалтыг 3 ээлжээр зохион байгуулж, 390 орчим төлөөлөгчдийг хамрууллаа. Цаашид ч үе шаттай сургалтыг төлөвлөсөн байгаа.

Хурлын Төлөөлөгчдийн ажиллах орчин нөхцлийг хангах, сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-д Төлөөлөгчдийн танхимийг бий болгосон. Уг танхим нь аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бусад цагт тус Төлөөлөгчид үйл ажиллагаа явуулж, иргэд сонгогчидтойгоо уулзах, мэргэжлийн байгууллага, иргэдийг оролцуулсан хурал, зөвлөгөөн хийх, мэдээлэл авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд Төлөөлөгч нар маань маш идэвхитэй ажиллаж байгаа. Үүнээс гадна Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг чадавхижуулах сургалтыг 1 дүгээр сард, ИТХ-ын дарга нарын сургалтыг 03 дугаар сард Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран зохион байгуулаад байна.

Хурлын байгууллага нь доод шатныхаа ИТХ-ын байгууллагуудад зөвлөн туслах үүрэгтэй бөгөөд сумдын ИТХ-ын байгууллагуудтай байнгын уялдаа холбоотой ажилладаг. Мөн энэ 4, 5 сард аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 11 суманд  ажиллаж, сумдын ИТХ-ын үйл ажиллагаа, гарч буй шийдвэр, эрх зүйн актууд нь хуулийн хүрээнд байгаа эсэхийг  шалгаж, зөвлөн туслах үүргээ гүйцэтгэн ажиллалаа.

Ховд аймагт 08 дугаар сард олон улсын хөрөнгө оруулагчдын форум уулзалт болохоор төлөвлөгдсөн байгаа. Ер нь манай аймгийн гадаад харилцаа, хөрөнгө оруулалт хэрхэн өргөжиж байна вэ?

Бид бүхэн аймаг орон нутагтаа гадаадын  хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтыг эхлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийгэм эдийн засгийн дэвшлийг бий болгоход чиглэсэн нэлээн дорвитой ажлууд  хийж байгаа. Тэр тусмаа гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлд анхаарч БНХАУ-ын Алтай, Цонж аймгуудтай хамтран ажиллах, БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орноос  хөрөнгө оруулалт авахаар идэвхтэй ажиллаж байна.

Миний бие 04 дүгээр сард “Алтай бидний нийтийн гэр “ олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хуралд оролцоод ирсэн. Тус хуралд БНХАУ-ын ШУӨЗО, ОХУ-ын Алтайн БНУ, Алтайн хязгаар, Казакстан улсын Дорнод Казакстан муж, Монгол улсын  Ховд, Баян-Өлгий аймаг гэсэн 4 улсын 6 аймаг хамтран оролцсон.Зөвлөгөөнөөр 60 гаруй төлөвлөгөө гарган Алтайн бүс нутгийг дамнан оршиж буй улс орнууд ямар зарчмаар хөгжих, тэр тусмаа захын бүсийн аймгуудын алслагдсан бүс нутгийн хөгжил дэвшилд  хөрөнгө оруулалтыг  хэрхэн татах вэ гэдгийг хэлэлцэж, БНХАУ-ын Алтай, Цонж аймгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн хурлын дараагийн даргалагч бүс нутгаар Ховд аймгийг сонгож, 2018 онд 15 дугаар хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь аймаг орон нутгаа олон улсад сурталчлан таниулах, Монгол Алтайн бүс нутгийн хөгжлийн гарц боломжуудыг танилцуулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна хурлаар хэлэлцэн баталсан 2017 ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 4 орны 6 аймаг, мужид зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний хүрээнд манай аймагт “Ховд-Инвест2017” олон улсын хөрөнгө оруулагчдын форумыг 08 дугаар сард зохион байгуулахаар болсон. Манай аймагт  хөрөнгө оруулах сонирхолтой гадаад дотоодын аж ахуй нэгжүүд олон байгаа. Тэднийг аймгийн бодлоготой уялдуулах, нэгтгэх асуудлыг чухалчилж тус зөвлөгөөнд оролцогч талууд нэг шийдэлд  хүрэх алхмуудыг хийнэ гэсэн чиглэлтэй байгаа.

Таны хувьд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар ажилладаг. Тэгэхээр тус зөвлөлийнүйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэхгүй юу?

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоолоор аймгийн ГХУСАЗЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн болон ажиллах журмыг батлан хэрэгжүүлж ажилласаар ирсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг  тогтоох, арилгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ бөгөөд салбар зөвлөлийн хувьд аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын саналыг тусган энэ онд үйл ажиллагааны төлөвлөгөөнд 6 бүлэг 30 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчдад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Мөн аймгийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн ажилтан 21 хүн ажиллаж Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, аймаг, сумын ИТХ, Засаг даргын тогтоол, захирамж, Цагдаагийн газрын дарга, тасаг, албадын даргаас өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааг мөрдлөг болгон, сахилга ёс зүйг сахих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиосон сургалт, арга хэмжээнд тухай бүр оролцож байна. Мөн сум, орон нутгийн гудамж талбай, олон нийт, үзвэр үйлчилгээний газруудад нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга, сургалт сурталчилгааны ажлыг сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран ажилласан.

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд нь ажлаа сараар төлөвлөн тухайн сумдын хэсгийн төлөөлөгч, Засаг даргаар батлуулан ажиллаж, хийсэн ажлын тайлангаа сар бүрийн 20-ны дотор Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт ирүүлэн дүгнүүлж байгаа бөгөөд сард 100.000 төгрөгийн урамшууллыг олгож байна.

Таныг Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч. Сонгогдсон тойргийнхоо иргэдэд  чиглэсэн ямар ажлуудыг  хийж байна вэ?

Миний хувь Жаргалант  сумын Тахилт багаас сумын ИТХ-д 1 удаа, аймгийн  ИТХ-д2 удаа Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Ер нь тойргийнхоо иргэдэд  чиглэсэн олон ажил хийж байгаа. Тухайлбал, Тахилт багт Жаргалант сумын Нэгдүгээр цэцэрлэг шилжиж “Цэцэрлэгийн байр” баригдаж байгаа. Мөн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хотхон байгуулсан. Цаашид цэвэр бохир усны шугамд  холбох, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор халуун ус, эмийн сан гэх мэт үйлчилгээний  цэгүүдийг байгуулах, тахилт багийн нутаг дэвсгэр дахь засмал зам дагуу явган хүний зам тавиулахгэх мэт зорилт тавиад ажиллаж байна.

 

Ярилцсанд баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.    Н.Лхагва 


2017-07-23 18:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд