ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ИЙ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ

2019-01-27 15:22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний радио телевиз 1961 оноос хойш тасралтгүй 58 дахь жилдээ зохион байгуулж буй “Таван-эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан хурганы эзэн”-ээр Дарви сумын Баянбулаг багийн малчин Цогтгэрэлийн Тарва шалгарлаа.

 “Алтан хурганы эзэн” Ц.Тарвагийн шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэв.  Ц.Тарва 20 жил мал маллаж байгаа бөгөөд 1000 гаруй малтай, 400 гаруй хурга төллүүлж аймаг, орон нутгаа манлайлснаар “Алтан төлийн эзэн” болсон юм.

Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг юм.


2019-01-27 15:22


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд