ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-11-10 17:50

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-тэй хамтран аймгийн Жаргалант сумын ЕБС-уудын багш ажилчдын дунд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа. Дэвжээ тэмцээнд Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн багш ажилтнууд оролцож Монгол улсын Зөрчлийн тухай хуулиар багуудын мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, ханын сонин, гарын авлагын танилцуулга, шог дууны уралдааны нийлбэр дүнгээр ялагчийг тодруулж, өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэн авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Дэвжээ тэмцээнд 3-р байранд Прогресс сургууль, 2-р байранд Цаст алтай Цогцолбор сургууль орсон бол, лаборатори 1-р сургууль Тэргүүн байрыг эзэлж шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо. 



2018-11-10 17:50

Сумдууд