ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн ИТХ дахь “Залуучуудыг Дэмжих Лобби” бүлэг байгуулагдав

2014-08-20 12:40
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлэг 2013 оны 12-р сарын 03-ны өдөр шинээр зохион байгуулагдаж лобби бүлгийн дарга, дэд дарга, гишүүдээ сонголоо.

Лобби бүлгийн даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат, дэд даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Ховд сумын Төрийн банкны тооцооны төвийн эрхлэгч А.Арбол, гишүүдээр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Цэдэнбал, Ц.Нарантуяа, Г.Пүрэвганди, С.Гантөмөр, Т.Шинэбаяр, Х.Харахат, Б.Батэнэрэл, Ц.Ганчимэг, Д.Хуягбаатар, Н.Энхмандах, Б.Гомбосүрэн гэсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж. “Залуучуудыг дэмжих лобби” бүлгээрээ дамжуулан залуучуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой, гүүр нь болж залуучуудыг дэмжин ажиллана.






2014-08-20 12:40

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд