ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2019-03-20 22:38

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах тасаг, үйлчилгээний нэгжүүдийн эрх зүйн болон шинээр мөрдөгдөж байгаа дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн мэдлэг олгох” сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хуралдааны их танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдод УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар Төрөөс Мал эмнэлгийн салбарт баримталж буй бодлого чиглэлийн талаар танилцуулж, Малын өвчлөлгүй аймаг болох зорилтод хүрэхэд Мал эмнэлэгийн салбарын мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэл чухал үүрэгтэй болохыг онцоллоо.

"ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР"-МАЛЧИНД ОЙРХОН МАЛ ЭМНЭЛЭГ" уриан дор зохион байгуулж буй уг сургалт, зөвлөгөөнд аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд, Үйлчилгээний 53 нэгжийн эмч нар, 17 сумын Тасгийн дарга, тархвар зүйчид гээд 100 гаруй хүн хамрагдлаа. 


2019-03-20 22:38


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд