ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМАГТ 2019 ОНД ХИЙХ НИЙЦЛИЙН БОЛОН ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ БОЛОВ

2019-03-20 22:25

Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь ҮАГ-ын 2019 онд хийх аудитын төлөвлөгөөний дагуу “Улс орон нутгийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, "Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүн", "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт гүйцэтгэл болон нийцлийн аудит мөн аймгийн ИТХ-ын захиалгаар “Орон нутгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт” сэдэвт аудитуудын нээлтийг хийж, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулан аудитад баримтлах шалгуур үзүүлэлтийн талаар санал бодлоо солилцлоо. 

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторууд болон Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн болон нийцлийн аудитыг 02 сарын 01-ний өдрөөс 04 сарын 20-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөсөн байна. 


2019-03-20 22:25


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд