ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Жаргал: Олон талаас нь ярилцаж чамбай төсөл батлагдаасай гэж бодож байна

2015-11-30 16:38

Би Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж эхлээд жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хооронд 3 удаа хуралдсан. Төсвийн тодотголтой холбогдуулж бүлэг дээр санал тавиад түүнийгээ ИТХ-ын хуралд оруулсан. Эдийн засаг, санхүү, Газрын харилцаа, барилга хот байгуулалт гэсэн хоёр хороонд ажилладаг. Мэргэжлийн дагуу эдийн засаг, санхүүгийн чиглэлийн асуудалд идэвхитэй байр сууринаас ханддаг.

2015 оны хугацаанд ИТХ-аас гаргаж буй бодлого, шийдвэрийн талаар бүх сумдын иргэдтэй уулзахад  Зэрэг, Чандмань сумуудад ИТХ-ын дарга Б.Баярсайханы ажлын хэсэгт орж ажилласан. Одоо болох ээлжит хурлаар төсвийн тодотголын талаар ярилцах юм байна. Энэ асуудал дээр нэлээд идэвхитэй оролцоно. 2016 оны төсөв улс орны хувьд 800-900 тэрбум төгрөгний алдагдалтай батлагдсан энэ үед аймгийн төсөв бодитой гараасай гэж хүсч байна. Маш их зүйлийг тусгаад, том төсөв баталчихдаг, түүндээ хүрэхгүй бол асуудал хүндэрнэ. Ирэх жил сонгуулийн жил. Тиймээс олон талаас нь ярилцаж байж чамбай төсөл батлагдаасай л гэж бодож байна даа. Худалдан авалт маш их муудсан, долларын ханш бага багаар ч гэсэн байнгын тогтмол өсөлттэй байна. Байгууллагуудын цалин хөлс, нийгмийн даатгалаас бусад тогтмол зардлууд, улирлаар нь хийгээд өгчихдөг санхүүжилтүүд одоо болтол орж ирэхгүй байна. Ер нь эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэчихсэн байгаа энэ үед аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийнхөө хувьд, эдийн засагч мэргэжилтэй хүнийхээ хувьд энэ чиглэлд илүү анхаарч ажиллах болно. 


2015-11-30 16:38

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд