ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Бүсийн 3 дахь удаагийн хэлэлцүүлэг явагдлаа

2014-08-26 11:27

Аймгийн Иргэний танхимд Монгол улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээний төслийн талуудтай зөвлөлдөх бүсийн 3 дахь удаагийн хэлэлцүүлэг явагдлаа.
Уул уурхайн яамны захиалгаар Монгол улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээний төслийг Састэйнабилити ХХК нь Дэлхийн банкны Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх тех
никийн туслалцааны төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. БОНСҮ нь нийгмийн үнэлгээг байгаль орчны үнэлгээтэй ижил түвшинд чухалчлан авч үздэг бодлогын түвшний байгаль орчны стратегийн үнэлгээ бөгөөд байгаль орчин, нийгмийн гол асуудлууд болон үр боломжийг шинжлэн судлах, уул уурхайн салбарт хийгдэж буй шинэчлэл, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлуудын талаар мэдээлэх, мөн Монгол улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээг санал болгох зорилготой тус хэлэлцүүлэгт 5 аймгийн төлөөлөл оролцлоо.


2014-08-26 11:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд