ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2019-09-20 22:00

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-д  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээж авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгаж, Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40,0 сая төгрөг тус тус олгохоор тусгасан.

Монгол улсын хэмжээнд 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр гарсан ба үүний 20 гаруй нь Ховд аймгийн харъяат иргэд байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн 14 иргэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор авах хүсэлтээ хүргүүлээд байгаагаас тэдний төлөөлөл болох Жаргалант сумын Тахилт багийн иргэн Г.Бармаа өнөөдөр 40 сая төгрөгийн нөхөх олговороо авлаа. Түүнийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хүлээн авч уулзан, 40 сая төгрөгийн батламжийг гардуулан өглөө. Г.Бармаа гуйан аав Гомбосүрэн нь 10 жил хорих ялаар шийтгүүлж байсан юм.  





2019-09-20 22:00

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд