ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Аймгийн 2015-2025 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийн хэлэлүүлэг боллоо

2014-10-17 11:12
2014 оны 10 дугаар сарын 16-нд Жаргалант сумын Иргэний танхимд “Аймгийн 2015-2025 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийн хэлэлүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийг Аймгийн ИТХ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс санаачлан Жаргалант сумын Иргэний танхимтай хамтран зохион байгуулж Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, аймгийн ИТХ-ын ОНХХ-ийн дарга Л.Жамъяндорж, Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Н.Жамьян, “Бат-Итгэл” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бат-Очир нар удирдан явуулсан бөгөөд Жаргалант сумын Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар, Тэргүүлэгчид, Иргэд, Нийгмийн ажилтнууд, Төрийн бус байгууллагууд зэрэг 60-аад хүн оролцлоо. Тус хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг стратеги төлөвлөгөөнд тусгах юм. 

2014-10-17 11:12

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд