ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 22 дахь жилдээ тохиож байна

2017-09-06 13:18

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Энэ өдрийн 9:00 цагаас хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан буяны ном хурж, зул өргөх тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан болон сүсэгтэн олныг морилон ирж, ерөөл ном айлтгуулан, буян хураахыг урьж байна. 

Аймгийн ИТХ-ын Ажлын алба

Ганданпунцаг чойлин хийд


2017-09-06 13:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд