ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Онцгой байдлын анги, байгууллагын “Бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын цахим сургалт” болов

2017-11-29 11:14
Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас зохион байгуулж буй “Бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын цахим сургалт” боллоо. Албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, түүнд мэдээллийн технологийг ашиглах, байгууллагын удирдлагын баримт бигийн хадгалалт, хамгаалалтын талаар болон шинээр батлагдсан хууль эрхзүйн орчны талаарх мэдлэг олгож, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй  тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын ЗУГ-ын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцон, сургалтанд оролцогчдод амжилт хүсэв. 
Уг сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын бичиг хэрэг, архивын эрхлэгч нар хамрагдаж байгаа бөгөөд Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Даваажаргал Бичиг хэрэг архивын эрхлэгч, ахлах ахлагч Б.Хишигжаргал нар сургалтанд хамрагдлаа.

2017-11-29 11:14


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд