ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Болзолт уралдааны дүн гарлаа

2014-08-30 13:50

Ховд аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд “Гэр бүлийн хүчирхийлэл, архины хор хөнөөл”-ийг харуулсан зорилтот нэвтрүүлэг, нийтлэл, шторк шалгаруулах болзолт уралдааныг зохион байгууллаа.

“Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжих, архины хор уршгийг хүүхэд залуучуудад багаас нь ойлгуулж, түүнийг жигших үзлийг төрүүлэх, архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг өндөржүүлэх зорилготой тус уралдааныг Ховд аймгийн Цагдаагийн газар, аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөл хамтран сарын турш зохион явуулсан юм.

  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажлыг нийтлэл, нэвтрүүлэг, шторкт тусгасан байх
  2. Судалгаа, статистик мэдээнд тулгуурласан байх
  3. Олон нийтийн сонирхлыг татсан, ойлгомжтой байх
  4. Сэдвийн агуулгад нийцсэн байх
  5. Нийтлэл, нэвтрүүлэг, шторкийг 3-4 удаа нэвтрүүлж, иргэд, олон нийтэд хүргэсэн байх
  6. Телевизийн стандарт шаардлагыг хангасан байх

гэсэн үзүүлэлтүүдээр уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулахад Олон ястны телевизийн Зохиомжит нэвтрүүлэг тэргүүн байр, Жаргалант студийн “Гэр бүлийн хүчирхийлэл, архины хор хөнөөл” сэдэвт нэвтрүүлэг дэд байр, Цаст телевизийн Шторк, баримтат нэвтрүүлэг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Уралдааны шагналыг аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага хуулийн хэлтсийн дарга Р.Цэцэгжаргал, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Жамъяндорж, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Түмэнжаргал, аймгийн Цагдаагийн газрын ОНХА байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн нар гардууллаа. 


2014-08-30 13:50

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд