ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Бэлгэ тэмдэг

2015-06-08 12:00

Ховд аймгийн бэлгэ тэмдэг нь аймгийн сүлд, далбаа, сүлд дуу юм. Аймгийн сүлд, далбаа, сүлд дуу нь Ховд аймгийн ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.


Ховд аймгийн Сүлд




Ховд аймгийн далбаа




Ховд аймгийн Сүлд дуу


Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 135 дугаар тогтоолоор “Тунгалаг Буянт” дууг Ховд аймгийн сүлд дуугаар батлав.

Үгийг Д.Лхаашид Хөгжмийг Ч.Балдан

ТУНГАЛАГ БУЯНТ

Мөнгөн давалгаа хаялсан

Мөрөн голын минь урсгал

Мөнх цаст Алтайн сугаасаа

Мяралзан урсах нь бахдалтай

Хэдэн зуун уулсын цаанаас

Хээтэн урссан Буянт минь

Асралт ээжийн минь сүү шиг

Ариун тунгалаг рашаан юм

Улиас бургас нь шуугисан

Уудам шаргал талын дундуур

Үндэстэн ястнуудын бахархал болсон

Үзэсгэлэнт Буянт минь урсдаг аа

Өглөөний наран мишээхэд

Өнгө ялгаран мэлтэлзэх усаа

Нугалран долгиолох тунгалаг ус нь

Нутаглан суугчдын бахдал юм.


2015-06-08 12:00

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд