ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2012-2016 ОНЫ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2017-03-14 11:27
2012-2016 ОНЫ аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал
Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013-2016 оны стратегийн төлөвлөгөөг Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 199   тогтоолоор батлан хэрэгжүүлж, “Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа  “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно хэмээн алсын хараагаа тодорхойлсон байна.
Эрхэм зорилго
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод болгон төлөвшүүлж хөгжлийн шинэ түвшинд хүргэж иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд тулгуурлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх тасралтгүй үйл ажиллагаатай, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн олон үндэстэн ястан, ард түмний аж амьдралыг дээшлүүлж ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд  эрхэм зорилгоо чиглүүлнэ. 
     Аймгийн ИТХ нь 41 Төлөөлөгчтэй.  Хурлын чөлөө цагт Тэргүүлэгчид бүрэн эрхийг нь хэрэгжүүлж ажилладаг. 
     Ховд аймгийн 17 сумын ИТХ-д нийт 371 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна
     Багийн ИНХ-ын бүрэн эрхийг хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид  хэрэгжүүлэх бөгөөд ИНХ-ын дарга, 91 багт нийт 455 Тэргүүлэгчид  сонгуульт үүрэг хүлээн ажиллаж байна.

2012-2016 ОНД ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТЛАН ГАРГАСАН БОДЛОГЫН ТОМООХОН БАРИМТ БИЧГҮҮД
1. “Ховд аймгийг 2015-2025 онд хөгжүүлэх стратеги” - Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглал, хүний хөгжлийг дараагийн 10 жил буюу дунд хугацаанд хөгжүүлэх аймгийн хөгжлийн суурь баримт бичиг бөгөөд Яам, агентлаг төрийн захиргааны төв байгууллагын судлаачид,  мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ-ын бүх газар хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд, Их сургуулиудын судлаач багш нар Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Ховд аймгийн гаралтай эрдэмтэн судлаачид, төрийн өндөр албан тушаалтнууд орсон баг аймгийн 1990-2012 он хүртэлх сүүлийн 20 гаруй жилийн нийгэм эдийн засаг, байгалийн нөөц, засаглалын байдалд судалгааг хамтран хийж нэгтгэн хийж, одоо байгаа бодит байдлаа тооцож хүрэх түвшингээ тодорхойлсон хөгжлийн баримт бичиг болсон.
2. Ховд аймгийн хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого - Аймгийн бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн “Ховд аймгийн Хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого”-ыг батлан хэрэгжүүлсэн. “Хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган”-ыг Ховд хотноо зохион байгуулсан.
3. Хөшөөт төслийн талаар баримтлах бодлогын барим бичиг  - Аймгийн ИТХ-ын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаар “Хөшөөт төслийн талаар баримтлах бодлогын барим бичиг”-ийг батлан хэрэгжүүлж байна.
4. Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-/2030 он/ Ирээдүйд 80.000-с дээш хүн амтай, бүс нутгийн шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, үйлдвэрлэл, бизнес, санхүү, тээвэр ложистикийн төв, НОГООН ХОТ болох зорилтын хүрээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын хуралдаанаас дэмжиж, УИХ-аар батлагдсан байна
5. Аймгийн сүлд далбаа, бэлэг тэмдгийг шинэчлэн, шагналын журмыг  баталлаа.
2012 оны 11 сарын 29-ны өдрийн аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол гарган, аймгийн ИТХ-ын даргаар Бямба овогтой Баярсайханыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгож, тогтоол гаргасан байна.
2012 оны 11 сарын 29-нөөс 2016 оны 07 сарын 10-ыг хүртэл аймгийн ИТХ-ын уулжи хуралдааныг 10 удаа, ээлжит бус хуралдааныг 6 удаа/Тэргүүлэгчдийн Өргөтгөсөн хуралдааныг 1 удаа/ хуралдуулж аймгийн эдийн засаг нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэж, тогтоол гарган, орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн суурь асуудлуудаа шийдвэрлэхийн төлөө чармайн ажилласан байна
Аймгийн ИТХ нь 2012-2016 онд нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх стратеги зорилтынхоо хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албыг/3 хэлтэс, 18 мэргэжилтэнтэйгээр/ анх удаа хэлтсийн зохион байгуулалтанд оруулан, чадварлаг ажлын албыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, аймгийн 17 сумын ИТХ-ыг тус бүр 3 хүнтэйгээр буюу ажлын албатай байх зохион байгуулалтанд оруулж, сумын ИТХ-ын төсвийг өргөтгөн, орон тоо зардлыг нэмэгдүүлэн ажиллуулж байсан нь улсын хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжилд чухал түлхэц болж, сайн туршлагаар нэрлэгдэж байв.

2017-03-14 11:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд