ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын танилцуулга

2014-08-30 12:54

Ховд аймгийн эдийн засаг, нийгэм соёлын хөгжил цэцэглэлтийн үе үеийн түүх нь хөдөлмөрч, баатарлаг, дайчин уламжлалтай, олон ястан ард иргэд, олон түмний оролцоо, бүтээлч санаачилга, идэвх зүтгэлтэй шууд холбоотой юм. Манай аймгийн иргэдийг төр, нийгмийг удирдах хэрэгт оролцуулж байсан үндсэн хэлбэр аймгийн удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг нь хурал байсан юм. Манай оронд өрнөсөн хөгжлийн үе шат бүрийд аймгийн хурал янз бүрийн нэртэйгээр иргэдийн тодорхой хэсгийг төлөөлөн 18 насанд хүрсэн нийт иргэдээс шууд сонгогддог төлөөллийн байгууллага байсаар иржээ. 

Анх 1924 онд “Цаг зуурын хурал” дараа нь “Аймгийн хурал”, 1948 оноос “Аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурал”, 1962 оноос “Аймгийн ардын депутатуудын хурал”, 1990 оноос “Аймгийн ардын хурал”, 1992 оноос “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал” нэртэйгээр ажиллаж ирсэн байна. 

Аймгийн хурал нь 1989 он хүртэл гүйцэтгэх засаглалтай хамт байсан бөгөөд тэр цагаас биеэ дааж Тэргүүлэгчдийн дарга, Нарийн бичгийн даргатай болсон байна. 

Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 оны 8 дугаар сарын 25-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн тул нутгийн удирдлагын аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн Иргэдийн Нийтийн Хурал гэсэн шинэ тогтолцоо бий болж тус хуулийн дагуу аймаг, сум, багийн хурлууд зохион байгуулагдаж эхэлжээ. 

Аймаг нийслэл сум, дүүргийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль дахин сонгуулийн  үр дүнгээр байгуулагдсан одоогийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 41 Төлөөлөгч, 11 Тэргүүлэгч, ИТХ-ын дэргэд 7 хороотойгоор ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба нь Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын болон Олон нийт, иргэдтэй харилцах гэсэн 2 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 


2014-08-30 12:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд