ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүн

2014-09-16 16:46

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООДЫН ЧИГ ҮҮРЭГ

1. Нийгмийн бодлогын хороо

- Холбогдох чиглэлээр гарсан хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, үр дүн, зохион байгуулалтыг дүгнэн мэдээлэх, хянан шалгах.

- Эрүүл мэнд

- Боловсрол

- Соёл урлаг

- Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн хөгжил

- Ард түмний түүх соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаарх бодлого

- Монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого

- Хүн амын бодлого

- Нийгмийн хамгааллын бодлого

- Нийтийн биеийн тамир спортын талаарх бодлого

2. Нутгийн удирдлагын хороо

Холбогдох чиглэлээр гарсан хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, үр дүн, зохион байгуулалтыг дүгнэн мэдээлэх, хянан шалгах

Улсын Их Хурал, Монгол улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

Төрийн алба

Ард нийтийн санал асуулга

Төр, сүм хийдийн харилцаа

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Төрийн байгууллага, улс төрийн нам

Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах

Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал

Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийн асуудал

Аймгийн ИТХ-ын гадаад харилцаа, бодлого

Төрийн үйлчилгээний байгууллагууд ард иргэдэд хэрхэн үйлчилж буй байдал, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв төлөвшин хүмүүжих орчин бүрдүүлэх нөхцлийг судлах ажлыг удирдан зохион байгуулах

Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультан, төрийн албан хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх, чадавхжуулах.

Сумын ИТХ, багийн ИНХурлыг ажлын аргазүйн удирдлагаар хангах

Төрийн албан хаагчдын нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтын асуудлыг боловсронгуй болгох, хэрэгжилтэнд хяналт тавих.

3. Хууль зүй, хүний эрх, өргөдөл хүсэлтийн хороо

§ Холбогдох чиглэлээр гарсан хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, үр дүн, зохион байгуулалтыг дүгнэн мэдээлэх, хянан шалгах.

§ Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагууд

§ Төрийн эрх зүйн бодлого

§ Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа

§ Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн болон эрх бүхий албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг

§ Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого

§ Аймаг, сумдын аж ахуйн нэгж, албан газрууд, иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгөх, хуулийн сан бүрдүүлэх, хуулийн өөрчлөлтүүдийн талаар гарын авлага, мэдээллийн самбар ажиллуулах, ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажил зохиох

§ Санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хэрэгжилтэнд тавих хяналт

§ Төрийн албан хаагчийн ёс зүй

§ Хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис

4. Эдийн засгийн хөгжлийн хороо

§ Холбогдох чиглэлээр гарсан хөтөлбөр төлөвлөгөө, тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, үр дүн, зохион байгуулалтыг дүгнэн мэдээлэх, хянан шалгах

§ Аймгийн төсвийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх боломж нөхцөлийг судлах, орон нутгийн бололцоог илрүүлэх

§ Төсвийг боловсруулах, батлах, гүйцэтгэлийн зохион байгуулалт, түүний үр дүнд тавих хяналт

§ Төрийн санхүү, зээл, тусламжийн ашиглалт, зарцуулалт, үр ашиг, албан татварын бодлого

§ Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл

§ Үнэт цаас, даатгалын бодлого

§ Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого

§ Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн нэгдсэн бодлого.

§ Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого

§ Төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого

§ Стандартчилал хэмжилзүй, чанарын баталгаажуулалт

§ Албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт

§ Төсвийн орлогын бүрдүүлэлтэнд хяналт тавих

§ Төсвийн зарлага, санхүүжилтэнд хяналт тавих

§ Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн ХО-ын худалдан авалтын ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийн үр дүнд хяналт тавих

5. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо

§ Холбогдох чиглэлээр гарсан хөтөлбөр төлөвлөгөө, тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, үр дүн, зохион байгуулалтыг дүгнэн мэдээлэх, хянан шалгах.

§ Газар, түүний хэвлий, ой, ус амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг

§ Газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрийн бодлого

§ Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал

§ Улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар

§ Геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт

§ Агаарын бохирдол, хог хаягдал, хорт бодис, байгаль орчны асуудал

§ Усны бодлого, нөөц ашиглалт, усны бохирдол

§ Байгаль орчны бодлого, судалгаа, хөгжил

§ Ан агнуур

§ Буянт, Ховд голын сав газрын хамгаалалтын асуудал

§ Орчны ногоон бүс, агаарын бохирдлын асуудал

§ Хөдөөгийн хөгжлийн бодлого, үүнтэй холбоотойгоор хэрэгжих гадаад орчны болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн гэрээ

§ Мал аж ахуйн бодлого, малын даатгал болон мал эрүүлжүүлэх, үүлдэругсаагсайжруулах

§ Бэлчээрийн ашиглалт, хуваарилалт, усан хангамжийн бодлого

§ Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, хөдөөгийн ард иргэдийн нийгмийн асуудал

§ ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, хөдөөгийн амьдрал дорой ард иргэдийг малжуулах, малчдын нөхөрлөл, хоршооллыг дэмжих, өргөжүүлэх

§ ХАА-н биржийн тогтолцооны бодлого, хэрэгжилт

§ Газар, ашигт малтмал ашиглалтын бодлого

§ Аялал жуулчлалын хөгжлийн стратеги

6. Дэд бүтэц, хот байгуулалт, газар зохион байгуулалтын хороо

§ Холбогдох чиглэлээр гарсан хөтөлбөр төлөвлөгөө, тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, үр дүн, зохион байгуулалтыг дүгнэн мэдээлэх, хянан шалгах.

§ Барилга, хот байгуулалтын асуудал

§ Дэд бүтцийн хөгжлийн бодлого

§ Газар зохион байгуулалтын бодлого

§ Харилцаа холбоо, мэдээлэл технологи

§ Инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлтийн асуудал

§ Цэвэр, бохир усны асуудал

§ Аймаг, сумын эрчим хүчний хангамж, түүний хүчин чадлыг нэмэгдүүлэх, малчдын сууринд нар, салхи бусад эх үүсвэрийг ашиглах үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг судалж чиглэл боловсруулах

§ Аймгийн хэмжээнд уул уурхайн салбарын хөгжилд тулгуурласан зам тээвэр, эрчим хүч, барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зарцуулалтанд хяналт тавьж санал дэвшүүлж шийдвэрлүүлэх

7. Үйлдвэржилт, хөгжлийн бодлогын хороо

§ Холбогдох чиглэлээр гарсан хөтөлбөр төлөвлөгөө, тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, үр дүн, зохион байгуулалтыг дүгнэн мэдээлэх, хянан шалгах.

§ Монгол улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, үйлдвэр хөдөө аж ахуйн эрчимтэй хөгжлийн бодлого, Ховд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх дунд хугацааны бодлого, Ховд аймгийг 2015-2025 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, аймгийн хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого гэх мэт улс орны үйлдвэр, хөгжлийн бодлого болон орон нутгийн үйлдвэр хөгжлийн бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагаа дэмжих бодлого

§ Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих бодлого

§ Экспортын чиг баримжаатай, импортыг орлох, өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого

§ Дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлого

§ Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах бодлого

§ Аж үйлдвэрийн салбарт оролцогч талуудын үйл ажиллагаанд тэгш байдал, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого

§ Аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварын байдалд судалгаа хийж, аж үйлдвэрийн бүтцийг нэмэгдүүлэх стратегийг баримтлах.

§ Үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого

§ Үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, техник технологийн шинэчлэл

§ Хог хаягдал, дахин боловсруулалт

§ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл шалгаруулах, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх

§ Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал

§ Үйлдвэрлэлийн парк, инкубаторын төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалт.

---oOo---


2014-09-16 16:46

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд